•   Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

    Үүнтэй холбогдуулан
    Зуунмод сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сумын нутаг дэвсгэрт КОВИД-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ. Номт  1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн Хүнсний үйлдвэрийн – 5 байр, Жаргалан хотхоны байрууд, Энхжин хотхоны – 3 байр, Сэрүүн дэнжийн 29-р байрууд, 4, 5, 6-р байрууд, Сэрүүн дэнжийн 101, 102-р байруудын  1200 м2 талбайд ариутгал халдваргүйжилтийг хийдсэн. Ариутгал халдваргүйжүүлэлт үргэлжлэн хийгдэж байна.