• Зуунмод сумын “Манзуширын хүчтэн” бөхийн дэвжээ 2020-2021 оны үйл ажиллагааныхаа нээлтэнд зориулсан барилдаанаа 2020 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 5-р сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

                Зуунмод суманд суралцаж төгссөн төгсөгчид, одоо ажиллаж, амьдарч байгаа иргэний харъяалалтай бөхчүүд, Их булаг дах цэргийн хүрээний аймгийн арслан 2, аймгийн  начин 4 , сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон тус барилдаанд  016-р ангийн бөх Аймгийн арслан Э.Төгөлдөр түрүүлж, сумын начин Д.Дэгмиддорж үзүүрлэлээ. Тус дэвжээнээс 11-р сард  Төв аймгийн бүх сумаас дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан бөхчүүдийн уламжлалт барилдаан мөн Монгол улсын аварга Д.Хадбаатарын дурсгалд зориулсан сумын цолтой бөхчүүдийн уламжлалт 11 дэх удаагийн барилдааныг тус тус зохион байгуулах юм.