• Зуунмод хоттой  амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон Зуунмодчууд бүхэнд энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.

    2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай бодлогын нэгдмэл байдлыг хангаж нийгэм эдийн  засгийн дэвшүүлсэн бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанар, бодит орлогыг нэмэгдүүлэхийн төлөө баг хамт олноороо хичээж ажиллах болно.

     

    Хотын хөгжил цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, нийгмийн чадавх бололцоог улам бүр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэж ажиллахын төлөө Засаг дарга, Тамгын газар, Хотын Захирагчийн ажлын алба, харьяа төсөвт байгууллагууд, төрийн албан хаагчид, төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоонд түшиглэн нягт хамтран ажиллана.

    Ойрын он жилүүдэд хотын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр хот байгуулалт, нийгмийн аж ахуйн чиглэлийг баримталж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн төрөлх Зуунмод хотын “80 жилийн ойг” амжилт бүтээлээр дүүрэн хамтдаа угтъя.

    Зуунмод сум маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГА

     БӨГӨӨД ХОТЫН ЗАХИРАГЧ Ч.САРАНГЭРЭЛ