• Сайн бүхний эхлэл Зуунмод хотын иргэд, хөдөлмөрчид та бүхэнтэйгээ дэлхий нийтийг өртөөлөн холбогч цахим ертөнцөөр дамжуулан Зуунмод хотынхоо цээжинд бадамлаж, өнгийг нь тодорхойлж, хөгжлийг нь түүчээлсээр ирсэн төрөлх хотынхоо иргэд, малчид, уяачид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, алд цагаан хадгаа дэлгэе.

    Зуунмод хот маань төв хот суурин газар учраас Төв аймгийн хөгжил цаашлаад Монголыг улсын хөгжлийг Зуунмод хотгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

    Үйл ажиллагааг тэгш, шударга, хүртээмжтэй явуулах зарчмаар ажиллаж, иргэдийнхээ нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэн бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө аймаг орон нутгаа манлайлах, цаашлаад Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх зэрэглэлд хүрч, төвийн бүсийн тулгуур хот болон хөгжихөд иргэн таны санал, санаачилга хамгаас чухал юм.
    Зорилтот ажлын хэрэгжилт, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллуулж буй цахим хуудастай та бүхнийг танилцаж, санал хүсэлтээ илгээн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

    Зуунмод хотын иргэн бүр эрүүл энх, өрх бүр аз жаргалтай байж хөгжил дэвшлийг түүчээлэх их үйлсэд хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

    Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Төвийн бүсийн Тулгуур Төв Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн баярыг   Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн,  Монгол орон минь дэвжин дээшлэхийн  ашдын ерөөлийг  дэвшүүлье

    Цахим орон зайд хамтран ажилласан иргэд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     

     


    Зуунмод сумын Засаг даргын орлогч дарга Г.Гантөгс