• “Нэг сум
    - Нэг бүтээгдэхүүн -2020” үзэсгэлэн худалдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч бөгөөд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хорооны дарга Ч.Сарангэрэл, ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, үйлчилгээний албаны дарга Н.Мөнхсайхан болон үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд  3 аж ахуй нэгж , 13 иргэн нийт 16 баялаг бүтээгчид   9 нэр төрлөөр оролцож  нийт 15.677.800 төгрөгний борлуулалт хийлээ.
       
    Аймгийн эдийн засгийн өсөлтийг ханган дотоодын үйлдвэрлэлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж мөнгөний гадагш урсгалыг багасган үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Зуунмод сумын Номт 1-р багийн иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Билгүүн аймаг хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийн "Зээлжих эрх"-ийн эзэн боллоо.