• Сумын Шуурхай штабыг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулж, сумын ЗДТГазар болон  баг, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгт  хариуцлагатай жижүүрүүдийг томилон ажиллуулж  аймгийн Шуурхай штабт тухай бүр мэдээ өгч ажиллаж байна.

              Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Зуунмод сумын ЗДТГ-ын албан хаагчид  Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Өндөр дов”-ны постон дээр   24 цагаар жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна.

    Төв эмийн сан, Болд трейд, Энэрэл, РТА, Түвшин сайхан, Монос  эмийн сангууд, Номин супермаркет, Мандухай хүнсний  дэлгүүрүүдэд  нэг удаагийн маск – 8500 ш нөөцтэй байна. Гар ариутгагч санитол - 2100, спирт- 55  ширхэг байна.Эмийн сангуудад шаардлагатай эмийн нөөц хангалттай хэмжээнд байна.

    Сумын хэмжээнд   ШТС – 5 ажиллаж байна. Шатахуун, тос тослох материалын нөөц хангалттай, шатахуун түгээх станцуудаас  өдөр бүр 2 удаа мэдээ авч ажиллаж байна.

    Сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  Хүнсний хангамжийн штаб байгуулах тухай А/353 тоот захирамж гарч ажил үйлчилгээг эрчимжүүлж ажиллаж байна . “Хүнсний хангамжийн штаб”ын гишүүд  хүнсний гол нэрийн барааны  нөөцийн судалгааг  Номин супермаркет, Ундрам хүнсний дэлгүүр, Андууд худалдааны төв, SKY худалдааны төв, Бүрд трейд хүнсний дэлгүүр, Од супермаркет, Мандухай хүнсний дэлгүүр болон 6-н багийн хүнсний дэлгүүрүүдээс өдөр болгон мэдээ авч байгаа.

      гурил – 4350 кг,  будаа – 9650 кг,  мах – 9100 кг,    ургамлын тос – 1970 л,  сүү-1600 л, төмс – 46000 кг, хүнсний ногоо – 26000 кг нөөцтэй байна.

                Цар тахалтай холбогдуулан Зуунмод сумын ЗДТГ-ын ” Хүнсний шуурхай штаб”-н гишүүд Аймгийн Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хямд үнэтэй хүнсний ногоогоор хангах зорилгоор Зуунмод сумын 6 багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг 22 хүнсний дэлгүүрт төмс 1 кг - 500, лууван, байцаа тус бүр 1 кг - 800 төгрөгөөр худалдаалж эхэллээ

     Үүнд:2578.8 кг ногоог хүнсний дэлгүүрүүдээр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж нийт 10 хүнсний дэлгүүрт 680 кг төмс, 360 кг лууван, 216 кг байцаа худалдаж нийтдээ 1тн256 кг ногоо борлуулсан.

    Ариутгал, халдваргүйтэлд зориулж Засаг даргын нөөцөөс 380.0 мян.төг гаргаж  Хүнсний үйлдвэрийн – 5 байр, Жаргалан хотхоны байрууд, Энхжин хотхоны – 3 байр, Сэрүүн дэнжийн 29-р байрууд, 4, 5, 6-р байрууд, Сэрүүн дэнжийн 101, 102-р байрууд, Өгөөж хотхоны 6, 7-р байрнуудын орц, подвал, гарш, Бамын байрууд, 29, 30-р байрууд, 26, 28-р байрнуудын орцнууд, 400-р байрнуудын орц,  хүнсний 20 дэлгүүр, худаг-7, үйлчилгээний 2 төв, Номт багийн 13, 29, 30, 24, 34, 38, 9, 10-р байр, Соёмбо хотхоны 14-2 байрууд, Баруунзуунмод багийн ZM, Тэнгэрийн хишиг, Хос заяа, Замт, Жаргалан, Дэлгэр-Орших хүнсний дэлгүүрүүд, Номт 1-р багийн Манзушир өргөө хорооллын 6 орц, Мянган айлын 18 орц, 1-р байрны 2 орц, цагдаагийн 400-р байрны 2 орц, хуурай цэргийн командлалын байрны 2 орц,  Зуунмод сумын ЗДТГ-ын өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэлт  хийсэн.

    Өрхийн эмнэлгийн 3 цэгээр   амбулаторийн үзлэг иргэдэд утсаар зөвлөгөө өгч ариутгал халдваргүйжүүлэлтийг чанд сахин ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүдэд иж бүрдэл хувцас-37,  амны маск-320, жавелин-320, спирт-9, санитол-5 нөөцтэй байна.

                Эмнэлгийн тусламж үйлчилгээг амбулаториор Номт, Ланс, Зүүн-дэлгэр багийн иргэдийг 1-р багийн өрхийн эмнэлэгт, Баруунзуунмод багийн иргэдийг 6-р багийн өрхийн эмнэлэгт, Баян-хошуу, Нацагдорж багийн иргэдийг 5-р багийн өрхийн эмнэлэг дээр  9:00 -18:00 цагийн хооронд үзэж байна.

     Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Эрдэнэ сумаас  2.0 тн “Нөөцийн мах”-ыг татан авч хүнсний талон өгч байгаа болон нөөцийн мах худалдан борлуулдаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа 9 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ.

    Хандивын аяны ажлын хүрээнд сумын Шуурхай штаб, сумын ИТХ-аас гоймон -12 кг, будаа- 8 кг, Хот тохижуулах газар цэвэрлэгээний материал, Эрдэнэ сумаас нөөцийн мах татахад шатахуун, "Нандин хүнс" дэлгүүрээс 6 багт 2,4 тн төмс хандивлаад байна.Багийн өрх толгойлсон болон олон хүүхэдтэй, зорилтод бүлгийн иргэдэд 5 кг төмс олгож байна. Аймгийн Онгой байдлын газраас  Нацагдорж 5-р багийн зорилтод бүлгийн 10 өрх тус бүрт нь 5 шуудай нүүрс хандивлалаа.

    Сумын махны нөөц нэмэгдүүлэх ажлын хүрээнд  хонь , ямаа- 1000, үхэр- 10 оруулж ирж худалдан борлуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

    Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газартай хамтарч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

    Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран Зуунмод сумын хөдөлгөөний эрчийг 90% хүртэл бууруулах ажлыг зохион байгуулж байна.

    Корона вируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг зохион байгуулах салбар хороодыг томилж ажил үүргийг тодотгон ажиллаж байна.