•  

    Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу гамшгаас хамгаалах “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн энэ үед аж ахуй нэгж байгууллагаас хандав тусламж үзүүлж байна. Үүнд: Хот тохижуулах газраас “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж цэвэрлэгээний материал, Эрдэнэ сумаас нөөцийн мах татахад шаардагдах шатахуун мөн "Нандин хүнс" дэлгүүрээс 6 багт тус бүр 10 шуудай төмс, Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гоймон 12 кг, будаа 8 кг зэрэг зүйлсийг Зуунмод сумын шуурхай штабт хандивлалаа.



     Халдвар авахгүй байх нь тун энгийн дадлаас эхэлнэ. Бид амны хаалтыг тогтмол, зөв зүүх, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, албан тасалгаа, гэр орондоо ариутгалын бодис бүхий усаар чийгтэй цэвэрлэгээ хийж, гараа тогтмол угааж, ариутган, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Та бидний эрүүл мэнд, амь нас зөвхөн та бидний гарт байна.