• ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

    Байгууллагын зорилго:
    Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөнд тулгуурлан иргэдэд ая тухтай цэвэр үзэмжтэй, бохирдолгүй орчин бүрдүүлэх-тохижилт үйлчилгээний ажил хийж гүйцэтгэхэд оршино. 
    Аймгийн НААҮГазраас одоогийн Хот тохижуулах газрыг орон тоо, материаллаг бааз, ажиллах хүчнийг төсвийн хамт Зуунмод хотын АДХГүйцэтгэх захиргааны мэдэлд 1980 онд шилжүүлэн шийдвэрлэж өгснөөр одоогийн Хот тохижуулах газрын үндэс тавигдсан юм.
    Энэ үеэс эхлэн хот тохижилттой холбоотой төлөвлөгдсөн ажлуудыг улсын төсвөөр хийж гүйцэтгэж эхэлсэн байна.
    1993 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хотын захирагчийн 20 тоот захирамжаар 34 хүний орон тоотой Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах газар нэртэйгээр батлагдан ажиллаж байсан байна.

    2020 онд  ХТГ нь удирдах албан хаагч -1, гүйцэтгэх албан хаагч- 4, туслах албан хаагч -39 ажиллаж байна. Үүнд: Байгууллагын дарга-1, Нягтлан бодогч -1, Архив бичиг хэргийн эрхлэгч-1, Ногоон байгууламжийн инженер-1, нярав-1,  жолооч-9, ачигч -12,  цахилгаанчин -1, гагнуурчин -1, талбайн үйлчлэгч- 12, сахиул-2, төв садны жижүүр -1 гэсэн нийт 44 хүний орон тоотойгоор ажиллаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.


    ХТГ-нь хог хаягдлын хэсэг, ногоон байгууламжийн хэсэг гэсэн 2 бүрэлдхүүн хэсэгтэй ажил үйлчилгээгээ явуулж байна.
    Хог хаягдлын хэсэг нь Зуунмод сумын  6 баг, албан байгууллага, аж ахуйн нэгж, гэрээт  байгууллагуудын  ахуйн болон үйлдвэрлэл, барилгын хог хаягдлыг ачин тээвэрлэдэг.


    Ногоон байгууламжийн хэсэг нь Зуунмод сумын  нийтийн эзэмшлийн, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэнгүүд, тоглоомын талбай, хөшөө дурсгалт газруудыг хариуцан ажиллаж байна.


    Хот тохижуулах газар нь хог хаягдал тээвэрлэлтийн автомашин-7, Хово-1, Ковш-1, Экскаватор-1, Усалгааны автомашин-1,  нийт 11 автотээврийн хэрэгсэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


     “Хүртээмжтэй-чанартай төрийн үйлилгээ”2020 оны урианы жилд 2-догч түүхий эдийн цэг байгуулж тог цахилгааны асуудлыг шийдэх, хуучин хур хогийн цэгийг 30%-иар багасгах, Автобусны хуучин буудлаас тагнуулын газрын урд тал хүртэлх 200м газарт ургах адвартай мод тарих, 16, 17-р байрны замын уулзвараас Музейн 4 замын уулзвар хүртэлх явган хүний зам дагуух ногоон байгууламжийг хайсжуулан зүлэгжүүлж цэцэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна.