Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ цаг үед хариу арга хэмжээ болгон Төв аймгийн Онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран Зуунмод мод сумын 60 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын дэмжлэг олголоо. Мөн орон нутгийн удирдлагууд багуудад ажиллаж нөхцөл байдлыг судлан цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулахаар ажиллаж байна.