• "НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-2020" үзэсгэлэн худалдаа 2020 оны 11 дүгээр сарын 05,06,07-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сум, Солонго цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, даршилсан ногоо, айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, амьд хонь, гар урлал, дээл хувцас, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдана. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид идэвхтэй оролцоно уу!